“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоо болон бусад холбогдох үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмуудыг шинээр баталжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 385 тоот тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан юм.
Үүний дагуу МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчидтой шинэчилсэн гэрээ байгуулах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.7, 9.1.13-р заалтын дагуу биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх байгууллагуудад итгэмжлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шинэчлэгдсэн дүрэм журмуудын хүрээнд МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүн худалдагч компаниудтай гэрээ байгуулан арилжааг зохион байгуулахаар арилжааны зар болон бусад холбогдох мэдээллийг олон нийтэд цахим хуудсаар болон арилжааны системээр дамжуулан тухай бүр мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар доорх арилжаанууд товлогдсон бөгөөд дараагийн арилжааны мэдээлэл арилжааны өдрөөс ажлын 5 хоногийн өмнө нийтлэгдэнэ.