МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 196,190,607 төгрөгийн үнийн дүн бүхий 474,137 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна. Үүнээс Монгол савхи ХК (UYN +15.00%), Талх чихэр ХК (TCK +8.25%), Монгол нэхмэл ХК (MNH +7.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN -5.94%), Гермес центр ХК (HRM -4.00%), Айтүүлс ХК (ITLS -2.71%)-ийн хувьцаа хамгийн их унажээ. Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,294 ширхэг нэгж эрх 17,674,991 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 300 ширхэг бонд 30,000,000 төгрөгөөр, Багцын арилжаагаар 302,100 ширхэг үнэт цаас 346,508,700 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Өнөөдөр нийт 590,374,298 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс -0.24 хувиар буурч, 36,889.47 нэгж болжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 10,909,518,280,724 төгрөг хүрлээ.