”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шилжүүлэн ачих терминал (ШАТ) төслийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус терминалын нийт гүйцэтгэл 60 орчим хувь, газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлууд 100 хувь дуусжээ. Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, нүүрс хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, жилд 24.9 сая тн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, ачилт, буулгалтын 74 га талбайтай байгууламж юм. Тус терминал ашиглалтад орсноор 285 байнгын ажлын шинээр бий болно.