Цар тахлын дараа уул уурхайн экспортын өсөлт эдийн засгийг тогтворжуулж, улсын төсвийн тэнцэлийг нэг их наяд төгрөгийн ашигтай гаргахад чухал нөлөө үзүүллээ. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5.3 хувьд хүрэх прогнозыг ч гаргажээ. Харин эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд хэрхэн эрэмбэлэгдэж байгааг ЭЗХЯ-ны статистикаас иш татан хүргье.
Эдийн засгийн нөхцөл байдал:
- Монгол Улсын нийт эдийн засаг 16.8 тэрбум ам.долларт хүрч,196 орноос 124-т эрэмбэлэгдэж байна.
- Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5033 ам.долларт хүрч, 196 орноос 119 дүгээр байрт эрэмбэлэгдлээ.
- Эдийн засаг дунджаар 5.1 хувийн өсөлт үзүүлж, 11 дүгээрт бичигдэж байна.
- Экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрэв.
- Валютын нөөц хэвийн хэмжээндээ орж, инфляц эргээд бууж байна.
- Ковид-19 цар тахлын хүндхэн гурван жилийг туулсан ч зээлжих зэрэглэл тогтвортой хэвээр байна.
Бизнес эрхлэх таатай орчин:
- Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэх таатай орчин”-ы тайлангаар 81 дүгээрт,
- Өв уламжлалын сангаас гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөт байдал”-ын индексээр 176 орноос 73 дугаарт,
- Дэлхийн инновацын индексээр 132 орноос 71 дүгээрт,
- Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 74 дүгээрт орж байна.
Хөрөнгө оруулалтын орчин:
- Татварын ачаалал дунджаар 211 орноос 33 дугаарт буюу бага татвартай улс,
- Хамгийн бага НӨАТ-тай 16 улсын нэг,
- Хамгийн бага ААНОАТ-тай 6 улсын нэг,
- Монгол Улс 26 оронтой давхар татварын гэрээтэй,
- 43 оронтой хөрөнгө оруулалтын харилцан хамгаалах хөхүүлэн дэмжих хэлэлцээртэй юм.
Уул уурхайн батлагдсан нөөц:
- 2.557 ширхэг тусгай зөвшөөрөл
- Нийт газар нутгийн 3.7 хувьд үйл ажиллагаа явуулж байна.
- Зэсийн нөөц 69.9 сая тонн
- Нүүрс 33.4 тб тонн
- Төмрийн хүдэр 1.84 тб тонн
- Алт 448.1 тонн
- Уран 192 мян.тонн
- Газрын тос 332 сая.тонн нөөцтэй байна.