Улсын хэмжээнд долдугаар сарын 1-ний байдлаар 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 357.6 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, таримал тэжээл 80.1 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалсан байна. Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 21.6 (3.8%) мянган га-гаар өсчээ. Тодруулбал, таримал тэжээл 29.2 (57.5%) мянган га, техникийн ургамал 10.7 (9.0%) мянган га, хүнсний ногоо 1.6 (14.0%) мянган га-гаар тус тус өссөн бол үр тариа 17.6 (4.7%) мянган га, төмс 1.6 (8.1%) мянган га, бусад ургамал 0.7 (98.9%) мянган га-гаар тус тус буурсан байна.
Эх сурвалж. ҮСХ