Өнөөдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 175,257,065 төгрөгийн үнийн дүн бүхий 678,688 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байна. Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +9.09%), Богд Банк ХК (BOGD +6.89%), Мон Бийф ХК (MBF +4.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.86%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.26%), Таван толгой ХК (TTL -4.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн өнөөдөр хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,621 ширхэг нэгж эрх 3,089,197 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,480 ширхэг үнэт цаас 448,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Ингээд нийт 626,346,262 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулжээ. ТOП-20 индекс 1.36% хувиар унаж, 36,896.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,927,076,937,150 төгрөг боллоо.