Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран ирэх наймдугаар сарын 18-ны өдөр “Монгол-Японы бизнес форум-2023”-ыг зохион байгуулна.
Форумд Монгол Улсын Засгийн газар, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй Японы томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон жижиг дунд бизнес эрхлэгчид өргөн хүрээтэй оролцоно. Мөн Япон, Монголын экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг, Мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи, нээлттэй инноваци зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Бизнес форум наймдугаар сарын 18-ны өдрийн 09:00-18:30-ийн хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах White Rock Center-т болно.