Өнөөдөр МХБ-ийн энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 159,702,613 төгрөгийн үнийн дүн бүхий 312,258 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. 19 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байна. Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +7.39%), Таван толгой ХК (TTL +5.80%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.33%), Дархан нэхий ХК (NEH -4.81%), Үндэсний хувьчлалын сан (XOC -2.21%)-ийн хувьцаа хамгийн ихээр уналаа. Мөн өнөөдрийн арилжаагаар: Хөрөнгө оруулалтын 2 сангийн 71,638 ширхэг нэгж эрх 31,757,523 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Нийт 291,460,136 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. ТOП-20 индекс 1.79% хувиар өсч, 37,339.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,992,534,975,852 төгрөгт хүрлээ.