Хятадын Чидунь хотыг зорих жуулчдад тэндхийн бар зураг, эртний хөх хээт даавууны үзэсгэлэнгийн танхимаар зочилж, Ирланд кофе шопт саатаарай гэж хүсье. Урлагийн бүтээл, төгс амтны зохицол танд сэтгэлийн цэнгэл, оюуны өндөр таашаал өгөх болно оо.
Өдгөө энд 60 гаруй уран бүтээлчид ажиллахаас гадна урлагийн сургуулийн оюутнууд ирж судалгаа шинжилгээний ажлаа хийдэг байна. Хамгийн гоё нь жуулчид энд ирснээр өөрийн гараар бар зураг зурж, дурсгал болгон авах боломжтой.
Эл галерей Улсынхаа хамаг нэр хүндтэй шагналыг авснаас гадна иргэдийг ирэх хамгийн дуртай газар болжээ. Мөн энд эртний хөх хээт даавууны түүхтэй танилцаж болно. Хөх даавууг хэрхэн нэхэж эхэлсэн, ямар ямар түүхэн цаг хугацаанд чанарыг нь сайжруулж, иргэдийн итгэлийг олж авсан туршлагаа бүгдийг дэлгэн үзүүлсэн билээ.