Шанхайг анх удаа зорих бол заавал очих газрын нэг нь 400 жилийн настай "Юй юань" барилга гэж зөвлөе. Эл аялал жуулчлалын бүсийг өдгөө өдөртөө 10 000 хүн үзэж сонирхдог. Нэг хүний төлбөр нь 40 юань аж. Эл уул, ус, ногоон байгууламж, үзэсгэлэн тэгширсэн түүхэн барилгыг 400 жилийн өмнө буюу Чин гүрний үед нэгэн хүү аавдаа зориулж, тухайн үеийн хамгийн шилдэг уран барилгачдыг урьж бариулсан гэдэг. Аав нь Мин гүрний үеийн шүүхийн дарга байжээ. Энэхүү цогцолбор барилгад маш олон дурсгалт зүйл бий. Тухайлбал, Хятадын анхны банк энд үүссэн. Дээр нь Хятадын гурван гайхамшиг чулууны нэг бүсгүйн галбирыг илтгэсэн уран гоё хэлбэртэй чулуу бий. Энэхүү чулуу олон нүхтэй. Жирэмсэн эмэгтэй нүхүүд рүү чулуу хийж, хаана ямар хэлбэртэй унахаас шалтгаалж, хүүхдийнхээ хүйсийг мэдэж болно. Үүнээс гадна Шаодао бослогын нууц бүлгэм энд үүссэн гээд олон жишээ дурдаж болно. Ташрамд дурдахад, энэхүү түүхэнд барилгад БНХАУ-ын дарга Ши Жин Пинь, Францын Ерөнхийлөгч Макрон нар төрийн уулзалтаа хийж байжээ