БНХАУ-ын Шанхайд гадаадаас болон хятадын бусад хотуудаас ирсэн 33 000 иргэн амьдарч ажилладаг. Гүбэй бол тэдний эрх ашгийг хамгаалж, аюулгүй аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой газар юм.
Ер нь Хятад улс гадны иргэдийг найрсгаар угтан авч, ая таа ажиллаж, амьдрах бүх төрлийн боломжийг олгодог. Үүний тод илрэл нь БНХАУ-ын дарга Ши Жин Пинь 2019 оны арваннэгдүгээр сард тус газарт ирж, албаныхнаас гадна гадны иргэдийн саналыг авч, дараахан нь Гадаадын иргэн харьяатын хууль боловсруулж, Хятадын ардын Засгийн хурлаар батлуулсан явдал аж. Тус газар 365 хоног ажилладаг бөгөөд долоо хоногт дунджаар 4000 хүнд үйлчилдэг юм байна. Мөн 60 гаруй дугуйлан хичээллүүлдгээс хятад хэл, уран бичлэг зэрэг дугуйлан нь үнэ төлбөргүй байдаг. Үүнээс гадна бизнес хийх, хамтран ажиллах сонирхолтой хүмүүсийг холбож өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг тасралтгүй үзүүлдэг аж. Үүнээс гадна цахимаар 800 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.