“Улаанбаатар элит” олон улсын дунд сургуулийн IX-XI ангийн сурагчид зуны амралтаараа Баян-Өлгий, Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд англи хэлний хичээл үнэ төлбөргүй зааж буй гэнэ. Өөрсдийн санаачилга, зардлаараа орон нутагт очсон тэд сурч мэдсэн зүйлээ үеийнхэнтэйгээ хуваалцаж, 14 хоногийн хугацаанд өдөр бүр дөрв өн цаг хэлний хичээл заах төл өвлөгөө гаргажээ. Хөдөөгийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид үүнд тун идэвхтэй оролцож байгаа аж. Өлгий сумын Нэгдүгээр сургуулиас гэхэд 70 гаруй хүүхэд сургалтад хамрагджээ. “Улаанбаатар элит” сургууль Кэмбрижийн хөтөлбөр хэрэгж үүлдэг, гадаад багш нартай учраас сурагчид нь англи хэлдээ жигд сайн, төгсөгчид нь ч дэлхийн шилдэг их, дээд сургуульд зовлонг үй тэнцдэг тухай нэгэн залуу дурджээ. Мэдээж ийм байх нь бахархам сайхан. Нэг ч гэсэн монгол хүүхэд чанартай боловсрол эзэмшиж, дэлхийн хэлээр бусадтай ойлголцож, мэдлэг, мэдээлэл солилцож, шилдэг их, дээд сургуулиудад элсэж байвал үүн шиг сайхан зүйл хаана байх вэ.
Мэдлэгээ бусадтай хуваалцахыг хүссэн сурагчдын санаачилга, хүсэл эрмэлзэл хэчнээн гэгээн. “Би л болж байвал...” гэсэн аминч үзлээс ангид хойч үе бэлтгэгдэж байгаад баярламаар. Гэвч энэ гэгээн үйл явдлын цаана улсын болон хувийн сургуулийн сургалтын чанараас улбаатай өнөөх л ялгаатай байдал тодрон харагдсаар байгаа нь эмзэглэмээр. Яг үнэндээ хувийн сургуулийн сурагчид улсын сургуулийнханд багшлахаар хэмжээнд хүртлээ хол илүү “тасарсан нь” өнөөдрийн бодит үнэн билээ. Дан ганц англи хэлээр ч биш, бусад хичээлээр олж авсан мэдлэг, ур чадвараараа ч тэр.
Энэ ялгаатай байдал олон зүйлээс харагддаг. Олон улсын томоохон олимпиадуудад хувийн сургуулийн сурагчид л тогтмол амжилт үзүүлдэг. Сүүлийн үед болсон үйл явдлуудаас цөөн жишээ дурдъя. 60 орны 83 мянга гаруй сурагч өрсөлдсөн “Хиппо-2023” олон улсын олимпиадад Монголоос улсын болон хувийн сургуулийн 4413 хүүхэд оролцсоноос дэлхийн финальд шалгарсан шилдэг есөн суралцагч нь бүгд олон улсын хөтөлбөртэй, хувийн хэвшлийн сургалтын байгууллагынх байв. Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөт өлб өрт Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах эрхээ хэдхэн хоногийн өмнө авсан 50 оюутан цөм хувийн сургуулийн төгсөгч. Тэд БШУЯ-ныхны сорилд орохоосоо өмнө дэлхийн шилдэг сургуулиудын босго давсан, зарим нь 2-3 урилга авсан байсныг онцлох нь зүйтэй болов уу. Түүнчлэн ЭЕШ-ын гүйцэтгэлийн үнэлгээний жагсаалтыг хувийн сургуулиуд жилийн жилд өнгөлсөөр ирсэн. Боловсролын үнэлгээний төв 2022 онд англи хэл, физик, математик, биологи, хими, нийгмийн ухаан, монгол хэл гэсэн долоон хичээл тус бүрт аль сургуулийн сурагчид даалгавраа хамгийн амжилттай, гүйцэтгэл сайтай хийснийг үнэлэхэд хувийнхан эхний таван байрыг эзэгнэсэн байна билээ. “Сант”, “Сэлбэ, “Оюунлаг”, “Олонлог академи”, “Шинэ Зуунбилэг”, “Хобби”, “Шинэ эхлэл”, “Шинэ Монгол”, “Шинэ Монгол Харүмаф үжи” зэрэг сургууль бүх хичээлээр эхний байруудад наана, цаанаа орж, ана мана “үзэлцжээ”. Харин улсынхаас 11 дүгээр сургуулийн л бараа харагдав. Долоон хичээлийн нийлбэр дүнгээр тэрг үүлсэн 15 сургуулийн 13 нь хувийн хэвшлийнх байх жишээтэй. Энэ бол төр, хувийн хэвшлийн сургуульд суралцагчдын хооронд хэчнээн том “ангал” үүссэнийг илтгэх үзүүлэлт юм.
Хувийн сургуулиудыг нийгмийн дайсан, боловсролын салбарын чөдөр тушаа мэт үздэг, тэнд суралцагсдыг бусдын боломжийг хулгайлагч, “урдуур дайрагч” хэмээн буруутгадаг явдал энэ цаг үед хавтгайрсан. Охиноо тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцуулсан нэгэн эмэгтэй “Хувийн сургуульд сурдаг гэхээр шууд л улстөрч, бизнесмен, амжилттай яваа хүний хүүхэд гэж ойлгож, тэднийг ямар ч шалтгаанг үйгээр буруутгаж, ад шоо үздэг болж” хэмээн ярьсан нь маргаангүй үнэн. Үнэхээр л ийм байгаа. Хэн ч боломжтой, чадалтай бол хүүхдээ сайн сургуульд сургаж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүснэ. Боломж чинээ нь тааруу байсан ч яаж ийгээд гайгүй сургуульд сургахыг боддог эцэг, эх цөөнгүй. Энэ тохиолдолд тэднийг бусдын боломжийг хулгайлсан, өмн үүр дайрсан гэж нийтээр нь буруутгах нь өрөөсгөл. Харин төр хувийн сургуулиудад хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал олгож, “тэтгэдэг” байдлаа таслан зогсоох хэрэгтэй. Хувийн сургуулиудад төсвөөс санхүүжилт олгож буй тохиолдолд төлбөрийн хэмжээг нь хатуу барих, сурагчдыг харьяаллынх нь дагуу хамруулах зэрэг хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг бусад улсад хэрэгжүүлдэг юм билээ. Харин манайх ямар ч хяналтгүйгээр тэдэнд хувьсах зардал олгож, дэмжиж ирсэн. Тэгсэн мөртлөө хувийн, улсын сургуулийн ялгаа гаарлаа, тэгш бус байдал даамжирлаа гэж гомдоллож, гоншигнодог. Тэдэнд олгодог үр ашиггүй зардлаа улсын сургуулийн орчин нөхцөл, хүртээмжийг сайжруулахад зарцуулбал илүү үр өгөөжтэй. Хувийн сургуулиуд ялгаатай байдлыг гааруулж байна гэж ад шоо үзэхийн оронд улсынхыг тэдний энд хүргэх чиглэлд анхаарах хэрэгтэй юм.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан боловсролын тэгш бус байдал, улсын болон хувийн сургуулийн сургалтын чанарын ялгааг хамгийн их ярьж буй. Гэвч энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ, бодлого, шийдвэр хэрэгжүүлж чадааг үй л байна. Хот, хөдөөгийн, төр, хувийн сургуулийн ялгаа заагийг арилгах зорилгоор багш нарын цалинг чанар, гүйцэтгэлийн үнэлгээгээр олгож эхэлсэн. Ажлаа чанартай, сайн хийсэн багш хаана ч өндөр цалин авах боломжтой тогтолцоог бүрдүүлэх нь үүний гол зорилго байсан юм. Даанч энэ нь хүртээмжтэй шийдэл болж чадаагүй. Мөн Боловсролын ерөнхий хуулийн гол үзэл санаа, өөрчлөлтүүд тэгш бус байдлыг бууруулахад чиглэнэ хэмээн төсөл боловсруулагчид онцолж, хүлээлт үүсгэсэн ч одоогоор дорвитой гэж хэлж болохуйц заалт, зохицуулалт тусгаагүй л байгаа юм. Харин ч хувийн сургуулиудад хувьсах зардал үргэлжлүүлэн олгох зэрэг зохицуулалт тусгасан нь шүүмжлэл дагуулаад буй.
Улсын сургуулийн сургалтын чанарыг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ. Энэ асуултын хүрээнд хэд хэдэн судлаачийн байр суурийг сонирхлоо. Багшийн үнэлэмжийг сайжруулах, тэднийг олон улсын хэмжээнд бэлтгэх, сургуулиудын менежмент, сургалтын хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, сурган хүмүүжүүлэгчдийг дэмжсэн бодит арга хэмжээ хэрэгжүүлэх, санх үүжилтийн тогтолцоог өөрчлөх гээд салбарын хэмжээнд тулгамдсан олон зүйлийг тэд хэлж байна. Үндсэндээ тогтолцоогоор нь өөрчл өх ёстой гэж үзэж буй юм. “Хүртээмжтэй боловсрол, нийгмийн соёл” төрийн бус байгууллагын судлаач Н.Дуламсүрэн “Тогтолцоогоор нь өөрчл өх шаардлагатай. Багш нарыг олон улсын түвшинд бэлтгэлээ гэхэд социализмын үеэс эхлэлтэй хуучны арга зүй, сургалтын хөт өлб өрөө шинэчлэхгүй бол өөрчлөлт гарахгүй. Боловсролын сайдын ярьж байгаа шиг зөвх өн цалин, урамшуулал нэмээд шийдчих асуудал биш” гэсэн юм. Харин дата шинжээч, математикийн багш Н.Ган-Эрдэнэ сургалтын хөт өлб өрийн агуулга, чанарыг орчин үеийн хүүхд үүдийн онцлогт нийцүүлэн уг үндсээр нь өөрчлөх шаардлагатайг хэллээ.
ЭЕШ-ын гажуудалтай үнэлгээний талаар сүүлийн үед байр сууриа нээлттэй илэрхийлсээр байгаа МУИС-ийн доктор, профессор Б.Гантулга “Зөв багшаар, сайн орчинд хичээл заалгавал хүүхдүүд ямар амжилт гаргадгийг хувийн сургуулиуд нотлон харуулж байна. Монголд хувийн сургуулиуд стандарт тогтоож буй. Улсын сургуулиуд тэдэнд “дөхөхийн” тулд ажиллах хэрэгтэй, практикаар суралцах шаардлагатай. Өмнөд Солонгос, Сингапур зэрэг хөгжинг үй оронд хувийн сургуулиудыг хааж эхэлсэн. Систем нь тогтворжоод, хувийн сургуулиуд нь үүргээ гүйцэтгэчихсэн учраас тэр. Харин Монголд хувийн сургуулиуд үүргээ ид гүйцэтгэж байна. Тэд сайн багш нарыг татаад байгаа шалтгаан нь өндөр цалин. Тиймээс улсын сургуулийн багш нарын цалинг багадаа хоёр дахин нэмэгдүүлж, тэр хэрээр ачаалал, дарамтыг нь бууруулах хэрэгтэй” гэж онцолсныг энд эшилье. Хувийн сургуулиудыг тэгш бус гараа үүсгэж байна гэж адлах биш, тэднээс суралцах хэрэгтэй.