"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 өдөр үргэлжилж завсарласан. Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг завсарласан. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх ажиллагаандаа орсон. Өчигдөр дүгнэлтээ танилцууллаа.
Тодруулбал, Шүүх хэргийн бодит байдлыг яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч хүн, хуулийн этгээд тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцсэний эцэст:
Шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, О.Батбаатар, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд,
Харин шүүгдэгч Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Б.Даажамба, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-удыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг долоодугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт товлон үргэлжлүүлж явуулахаар шийдвэрлэв.
Ийнхүү долдугаар сарын 3-ны өдрөөс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч, хуулийн этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх аж.