Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид монгол улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарлаа. Дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш бүх хэлэлцүүлгийг зохион байгуулж, 120 гаруй байгууллагаас санал авсан. Эдгээр саналаас 60 хувийг нь нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Үүнд:
- Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулна.
- Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ.
- Хөрөнгө оруулахад саад тавьдаг зүйлсийг онцгойлон авч үзэж байгаа" гэдгийг онцоллоо.