Том малын зүй бус хорогдол 2023 оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 3.6 саяас давж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 19.2 дахин өссөнийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 2022 оны эхний таван сард 185 000 орчим том мал эндэж байжээ. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард гэхэд хорогдсон малын 48.8 хувь буюу 1.8 саяас илүү нь үхсэн байна. Том малын зүй бус хорогдолд хонь 1.6, ямаа 1.5 сая байсан бол 307 400 үхэр, 194 700 тэмээ, бусад нь адуу аж.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон 30.9 сая хээлтэгч малын 68 орчим хувь нь төллөөд байгаа гэнэ. Хонины 71.7, ямааны 62.6, үнээний 54.8, гүүний 44.1, ингэний 33.3 хувь нь төллөсөн гэнэ. Төлийн 85.9 хувь буюу 17.3 сая нь бойжиж буй бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхний хагасынхаас 26.9 хувиар буурсан дүн болжээ.