МХБ зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, нэг удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийтдээ 52,792,199,061.91 төгрөгийн арилжаа хийсэн байна. Тодруулбал, 75 компанийн 74,411,916 ширхэг хувьцааг 44,610,092,853.91 төгрөгөөр арилжаалжээ. Харин дээрх өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,402 ширхэг үнэт цаасыг 140,200,000 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн багцын арилжаагаар 15,026,602 ширхэг үнэт цаасыг 6,005,161,587 төгрөгөөр арилжаалсан байна.
Зургадугаар сарын 13-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц, 32,000 тонн коксжих нүүрсийг 2,377,600 ам.доллар буюу 8,182,106,208 төгрөгөөр арилжааллаа.
МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 11,068,261,304,231 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,515.81 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.47 хувиар өссөн үзүүлэлттэй байна.