2023 оны төсвийн тодотголоор улсын төсвийн урсгал зардалыг 1.89 их наяд төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн. Ингэснээр төсвийн алдагдал 1.58 их наяд төгрөг боллоо. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар хагаст 217 мянга 700 Төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд 970 орчим тэрбум төгрөг, нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэх, тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгахад 395 орчим тэрбум төгрөг, нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах, нийгмийн зорилтот хоёр төрлийн халамжийг нэмэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийн мөнгийг үргэлжлэн олгох, эхний хагас жилийн мөнгийг нөхөж олгох зэрэг арга хэмжээнд нийт 1.8 орчим их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна.
Харин хүүхдийн мөнгө нөхөж олгохтой холбоотой журмуудыг батлах юм. Мөн хүүхдийн мөнгө авах хүсэлтийг Ekhalamj, E-Mongolia системээр авах талаар энэ долоо хоногт багтаан эцсийн шийдвэрт хүрч, олон нийтэд мэдээлнэ.