Дэлхийн шилдэг 50-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авч, 2023 оны сонгон шалгаруулалтад оролцож суурь шаардлага хангасан иргэдийн үнэлгээг гаргажээ.
Тиймээс сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг 2023 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 12.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спортын танхимд зохион байгуулагдах “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-нд оролцохыг яамнаас урьжээ.
Үнэлгээнд оролцогч нь 2023 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагт бэлэн байх ба гадаад улсаас оролцох иргэдэд цахим холбоосыг тус үнэлгээг зохион байгуулахаас 1 өдрийн өмнө цахим шуудангаар илгээх юм байна.