2023 он гарсаар таван сарын хугацаанд Монгол Улс 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны эргэлт 9.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс 6.3 тэрбум ам.долларын экспорт, 3.5 тэрбум ам.долларын импорт хийсэн байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өслөө. Харин аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 62.7 хувиар нэмэгджээ. Үүнд, уул уурхайн салбарын олборлолт 3.4 их наяд, боловсруулах үйлдвэрлэл 573 тэрум төгрөгөөр тус тус өсчээ.