“Ногоон санхүүгийн Олон улсын манлайллын хөтөлбөр 2023” хоёр дахь өдрөө үргэлжилж, “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь”, “Олон улсын ил тод байдлын тайлагнал ба дотоодын зах зээл дээрх үр нөлөө” сэдэвт панел хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Мөн хувийн хэвшлийн манлайлал ба бодлогын хөшүүрэг, тогтвортой байдал ба уур амьсгалын эрсдэлийн тайлагнал, шилжилтийн үеийн санхүүжилт, нийгэмд үзүүлэх нөлөөллийн санхүү, байгаль орчинд суурилсан технологийн шийдлийн санхүүжилт, үндэсний ногоон банкны үүрэг зэрэг тогтвортой санхүүгийн чиг хандлага, төрөл бүрийн сэдвүүдийг хамарсан нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаануудыг тус тус зохион байгуулж байна. Манлайллын Хөтөлбөрт даян дэлхийн тогтвортой санхүүгийн манлайлагчид, салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, хөрөнгө оруулагчид, Олон Улсын Тогтвортой Банк Санхүүгийн Холбоо (SBFN)-ны гишүүд, ТоС Холбооны гишүүд зэрэг 250-300 гаруй оролцогчид урилгаар оролцож, Тогтвортой санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн голлох чиглэл зорилтуудын талаар мэдлэг туршлагаа хуваалцаж байна. Мөн олон улсын сайн туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, тогтвортой санхүүгийн боловсронгуй тогтолцоог бий болгох хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг олгосны онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байгаа юм.