Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хяналт шалгалт үргэлжилж байна. Дээрх шалгалтуудтай холбоотойгоор дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.
Ташрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн багаар үнэлгээ хийлгэн, үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцыг ил тод, шударга, хүртээмжтэй, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн билээ.