Нийт 65.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа.
Энэ оны зургаадугаар сарын 05-09-ны хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 36 хэлцлээр 24 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 425.7 тонн ноолуур, 7.5 тонн хонины ноос, 23.4 тонн ямааны завод, 17.5 тонн тэмээний ноос тус тус арилжсан байна.