Энэ жил Монгол Улс дэлхийн стартапын экосистемийн үзүүлэлтэд ахиц гаргасан жил байлаа. Дэлхийн стартапыг экосистемийн индексээр манай улс өнгөрсөн жилээс хоёр байраар, анх тус тайланд орж эхэлсэн 2020 оноос хойш нийт 15 байраар урагшилжээ. Дэлхийн топ 100 экосистемийн 79-д, Азидаа 14-р байр, Төв Азийн бүсээс 5-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
Харин Улаанбаатар хот дэлхийн ТОП 450 хотод батгаж 448-р байрт эрэмбэлэгдэн 2020 оноос хойш 242 байраар урагшилсан байна. /НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг/
Эдгээр ололт амжилт нь Монгол улсын авьяаслаг старапууд, шинийг санаачлагч энтерпрейнерүүдийн хичээл зүтгэл, тууштай байдлын үр дүн юм.
2022 онд ЖАЙКА-аас хийсэн Монгол Улсын стартап экосистемийн суурь судалгаагаар нэг стартапын дундаж үнэлгээ нь 9.2 тэрбум төгрөг байна. Стартапууд нийт боломжит дотоодын зах зээл 11.1 их наяд байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 26 хувьтай тэнцэж байна.
Судалгаагаар стартапуудад хамгийн их хэрэгцээтэй 5 тусламж байна.
- Хөрөнгө оруулалтын сан (61%)
- Татварын зохицуулалтыг сайжруулах (54%)
- Татаас, буцалтгүй тусламж (40%)
- Оюуны өмч, инновацийг хамгаалах зохицуулалт (39%)
- Зээл (31%)
Үүнээс гадна, Старапуудад хамгийн их тулгамдаж буй асуудал нь хүний нөөц болон хөрөнгө босгох асуудлууд байна.
2023 оны 02-р сард БШУЯ-наас "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ыг Засгийн газраар батлуулсан. Энэ журмаар албан ёсны бүртгэлтэй гарааны компани болон программ хангамжийн компани 4 төрлийн татварын дэмжлэг хүртэх боломжтой болсон.
Мөн “Инновацын бүтээгдэхүүнд дүгнэлт гаргах журам”-ыг зах зээлийн эрэлт хэрэгцээ, гарааны компаниудын бүтээж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд нийцүүлэн шинээр боловсруулаад байна. Инновацын тухай хуульд 2015, 2019 онд нэмэлт, өөрчлөлтөөр орсон ч одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй.
• Инновацын төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх,
• Инновацын бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентлуулах зардлыг санхүүжүүлэх;
• Инновацын үйл ажиллагааг дагнан эрхлэх гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
• Өндөр технологи шингэсэн инновацын бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэн худалдаа, танилцуулах арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх;
• Дотоодод үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих
зэрэг үйл ажиллагааг төрөөс дэмжих нарийвчилсан зохицуулалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж энэ жилд батгаан Засгийн газрын хуралдаанаар батлуулан ажиллаж байна.
2023 оноос Боловсрол, шинжлэх ухааны яам Израйл улсын стартап экосистемийн хөгжүүлэгч “Startup blink” байгууллагын экосистемийн түншээр ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагатай экосистем хөгжүүлэх, дотоодын стартапуудыг олон улсад сурталчлах, зуучлах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Мөн түүнчлэн, БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хот дах Хамтын оффист Монголын Стартапуудыг бойжуулах асуудлыг дэмжин ажиллаж байна.
Өнөөдрийн “Startup Showcase” арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэгчдэд салбарыг өөрчлөх, улс орныг урагшлуулах шинэлэг санаа, шинэ технологи, шийдлүүдийг танилцуулах платформ болно гэдэгт илтгэлтэй байна.