Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэлвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна. Тус арга хэмжээний үеэр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сайн туршлагуудаа хуваалцлаа.
Их сургуулийн эрдэмтэд судалгаа хөгжүүлэлтийнхээ үр дүнг үндэсний брэнд болгон хөгжүүлсэн туршлагаа Бүүвэй кашмирийнхан, Эрдэм шинжилгээний байгууллагаас дамжуулж авсан технологиороо импортыг орлох бүтээгдэхүүн (бөсгөсөн шохой) үйлдвэрлэсэн туршлагаа Баргил тех ХХК, Ургана ХХК-ийн танилцуулав. Мөн үйлдвэр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж тулгамдсан асуудлаа инновацын бүтээгдэхүүн болгосон туршлагаа Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэлгэн танилцууллаа. Үүнээс гадна инновацын түншлэлийн үр дүнд бий болсон 18 байгууллагын 35 төрлийн бүтээгдхүүнийг дэлгэсэн байна.