Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-с дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн (физик, хими, биологи хичээл заавал судалсан байх) сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэнд нээлтэй. Иргэд Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2023 оны тавдугаар сарын 31 буюу өнөөдрийн дотор цахимаар бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Энэтхэгийн Нью Дели дэх Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлгийг сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгох аж.
Дараах зүйлийг анхаарна уу:
- Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой.
- Өргөдөл гаргагч нь бүрэн дунд боловсролын түвшиндээ математик, физик болон химийн хичээл зайлшгүй судалсан байна.
- Өргөдөл гаргагч нь англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд Элчин сайдын яамнаас англи хэлний шалгалт авна.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу. www.ayush.gov.in
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн Портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/