Нэхмэл тоглоом урладаг залуус хамтарч бүтээлийнхээ үзэсгэлэн, худалдааг МҮИС-ийн дэргэдэх MNU кафед маргааш, нөг өөдөр гаргах ажээ. Зай талбай боломжийн учраас тус газрыг сонгосон гэнэ. Үзэсгэлэнд ур чадвараар тэргүүлэх 30 гаруй урлаач оролцох юм байна. Нэхмэл тоглоом нь хүрэлцэхүйгээр дамжуулан хүүхдийг тайвшруулдаг бөгөөд бяцханууд сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад эергээр нөлөөлдөг давуу талтай гэнэ. Эдүгээ Турк, ОХУ, Португал, Испани улсад нэхмэл урлал, тэр дундаа тоглоом бүтээх урлаг хурдацтай хөгжижбуйаж . Манай оронд ерд өө 5-6 жилийн өмнөөс нэхэж эхэлсэн ч Турк, Оросын урлаачидтай өрс өлд өхүйц хийц, үзэмж сайтай тоглоомуудыг гаргадаг болсноороо онцлог хэмээн урлаач О.Ундармаа ярилаа . Ихэвчлэн бага насны хүүхдээ харж буй ээжүүд энэ чиглэлээр ажилладаг тул өөрсдөдөө ажлын байр бий болгож, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлдэг нь энэ урлалын бас нэгэн давуу тал юм байна. Нэхмэл тоглоом урлалыг амигүрүми хэмээдэг аж. Хэдэн зуун жилийн тэртээ Хятадад үүссэн гэдэг таамаг байдаг ч орчин цагийнхыг 1920-иод оны үеэс япончууд хөгжүүлж иржээ. Харин 2000-аад онд энэ урлал Америкт түгснээр Өрнө, Дорнын хэв маяг сүлэлдэн, нийтэд тархаж, нэхмэл тоглоом улам дэлгэрэхэд ихээхэн нөлөөлсөн гэнэ.