Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэгэн салаа мөчир болсон түүх, археологийн судалгаа, шинжилгээ сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, өвөг дээдсийнхээ үнэн түүхийг эдийн соёлын баримтаар баяжуулан бататгаж байна. Эртний түүхэн дурсгалуудыг тонон сүйтгэх, ухаж сэндийлэх, хууль бусаар ашиг хонжоо хайх явдал газар авсаар байгаа нь харамсалтай.
Үүний нэгэн жишээ Монгол улсын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц түүх, соёлын дурсгалтай Хөвсгөл аймгийн нутаг Дархадын хотгорт байсан Монголын эзэнт гүрний үеийн нэгэн “Их хориг” буюу язгууртнуудын оршуулгын газрыг тонуулчид сүйтгэн бусниулжээ. Энэ бусармаг явдлыг судлаачид нутгийн иргэдээс 2017 оны зун олж мэдсний дагуу 2018-2020 он хүртэл тухайн дурсгалт газар үлдэж хоцорсон олдворуудыг авран хамгаалах судалгаа хийж чамлахааргүй үр дүнд хүрсэн нь сайшаалтай.
Доктор Ж.Баярсайханы удирдан хэрэгжүүлсэн уг судалгааны үр дүнг энэхүү бүтээлд түүх, археологи, лабораторийн судалгааны урьдчилсан үр болон тус дурсгалт газраас илрүүлсэн 170 гаруй олдвор, үзмэрийг мэргэн уншигч дад толилуулах болно.