АТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөр 17 дахь жилдээ ажиллаж байгаа сэтгүүлч Т.Мөнхтунгалаг “Өвсөн дотроос зүү эрэх нь” хэмээх ном хэвлүүллээ. Уг номд түүний өөрийн бичсэн 130 гаруй нийтлэл, ярилцлага, сурвалжилгаа багтаасан байна. АТГ-ын даргын олон нийтэд хандсан ил захидал, аян замын тэмдэглэл, тус газрын ажилтны ажлын нэг өдрийн сурвалжилга, дуулиант хэргүүдийн талаарх мэдээлэл, албаны байр суурь, тодруулга зэрэг тухайн цаг үеийн түүхийг өгүүлсэн сонирхолтой бүтээлүүдээ тэрбээр эмхэтгэн ийнхүү ном болгож хэвлүүлжээ. Номын өмнөх үгийг бичсэн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Авлигатай тэмцэх нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил амаргүй. Энэ ажлын эхлэл үеийн түүхийн нэг хэсгийг номд өгүүлсэн” талаар онцолсон байв.
Сэтгүүлч Т.Мөнхтунгалаг АТГ-ын анхны ажилтнуудын нэг бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Тэрбээр авлигын эсрэг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулах чиглэлээр олон ном, гарын авлага бэлтгэж түгээсэн бөгөөд “Өвсөн дотроос зүү эрэх нь” түүний 16 дахь бүтээл аж. Т.Мөнхтунгалаг өнөөг хүртэл АТГ-ын үйл ажиллагааны талаар хэвлэлийн албан мэдээ 4000 гаруй бэлтгэжээ. Уг номд богино мэдээнүүд оруулаагүй, зөвхөн том хэмжээний бүтээлүүдээон, сар, өдрийн дарааллаар эмхэтгэн хэвлүүлжээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон