Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний улирал болон өнгөрсөн сарын үзүүлэлтийг Үндэсний статисикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Нэгдүгээр улиралд үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ 13.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 42.1, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.6 их наяд болж, өнгөрсөн жилийнхээс 7.9 хувиар өсжээ. Эл 7.9 хувийн өсөлтийн 5.3 нэгж хувийг нь уул уурхай, олборлолт, 3.8-ыг үйлчилгээний салбарын орлого, борлуулалтаас бүрдүүлсэн байна. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2015 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн улиралд 831.4 тэрбум төгрөгт хүрч, жилд 49.6 хувиар нэмэгджээ. Үүнд нүүрс, газрын тосны олборлолт ь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн бараа, үйлчилгээний экспорт 5.6 их наяд төгрөгт хүрч, 2022 оны эхний улирлынхаас 2.4 дахин, импорт 6.7 их наяд болж, 55.7 хувиар нэмэгджээ.
Улсын хэмжээнд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого эхний улиралд оны үнээр 1.8 сая төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 134 мянгаар өссөн дүн аж. Тэгвэл өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.8 сая төгрөг болж, 2022 оны 1-3 дугаар сарынхаас 241 500-гаар айна. Дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал жилд 12.2 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ноос дурдлаа.