Технологид суурилсан хиймэл оюун ухааны шинэ эрин үед бид амьдарч байна. Үүнийг дагаад банкны салбарын хувьд ч мөн цахим шилжилтийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч буй билээ.
ХААН Банк 2021 оноос салбар, тооцооны төвөөр олгодог зээлүүдээ онлайн буюу цахим хэлбэрт шилжүүлж эхэлснээр байгаль орчинд хувь нэмэр оруулахаас гадна нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр байна.
Харилцагч онлайн зээл авснаар уламжлалт зээл авахад шаардагдах банкны салбар, тооцооны төв рүү ирэх, зээлийн материал бүрдүүлэх, зээлийн судалгаа, шийдвэрийг хүлээх, гэрээ байгуулах зэрэгт цаг зарцуулах шаардлагагүй болсон юм. Үүнээс гадна хүссэн цагтаа, байгаа газраасаа зээл авдаг болсон нь олон боломжийг нээж өгч буй давуу талтай.
Одоогоор бид Khan Bank аппликэйшнээрээ нэвтрэн хормын дотор авах боломжтой найман төрлийн онлайн зээл санал болгож байна. Цаг хэмнэж, боломж нэмсэн энэ төрлийн зээлийн бүтээгдэхүүний тоо нэмэгдэж буй нь Тогтвортой хөгжилд манлайлж ажиллах банкны үнэт зүйлстэй нийцэж буй төдийгүй бодитоор хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна.
Khan Bank аппликэйшнээр хэзээ ч, хаанаас ч авах боломжтой зээлүүд:
- Цалингийн зээл
- Хэрэглээний лизингийн зээл
- Хэрэглээний ногоон зээл
- Гэр бүлийн ногоон зээл
- Тээврийн хэрэгслийн лизингийн зээл
- Тэтгэврийн зээл
- ПОС-ын орлого барьцаалсан зээл
- Онлайн хадгаламж барьцаалсан зээл
Эрхэм харилцагч та Khan Bank аппликэйшнээрээ дамжуулан дээрх зээлийн хүсэлт, тооцоолол, гэрээ байгуулах бүх үйлдлийг зайнаас авч, өөрийн цаг заваа хэмнээрэй.
Мөн цаашид бид харилцагчдадаа малчны зээл, жижиг бизнесийн зээл, орон сууцны зээл болон кредит карт гэхчилэн олон төрлийн зээлийн үйлчилгээг бүрэн цахимжуулан хүргэхээр ажиллаж байна.
Цахим банкны аялал үргэлжилсээр...
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк