ХХААХҮ-ийн сайд дараах тушаалуудыг гаргажээ. Тодруулбал, 2023 дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/191 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас хоёрдугаар сард зах зээлд борлуулагдсан 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлсэн 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 754,257,306.50 төгрөгийн урамшууллыг олгосон. Мөн тус сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/194 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас гуравдугаар сард зах зээлд борлуулагдсан 16,889.0 тонн улаанбуудай нийлүүлсэн 55 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 1,351,127,242.56 төгрөгийн урамшууллыг олгосон байна.
Үүнээс гадна 2023 оны гуравдугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгох А/196 тоот тушаалыг ХХААХҮ-ийн сайд 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд гаргасан аж.
Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28,750,483,918.0, нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар олгосон 48,741,118,048.0 төгрөгийн зээлийн хүүгийн тавдугаар сарын төлбөрийг Засгийн газар хариуцан төлжээ.