ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
СЗХ-ны ээлжит хуралдаанаар “Хас”, Худалдаа, хөгжлийн банкны энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрчээ. Ингэснээр системийн нөлөө бүхий бүх банк нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасаа СЗХ-нд бүртгүүлж дууслаа. Тодруулбал, системийн нөлөө бүхий таван банк Банкны тухай хууль тогтоомжид заасан хугацаанд нээлттэй хувьцаат компани болох нөхцөл бүрдэв. Энэ нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрахад нөлөөтэй гэнэ. Мөн банкуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохын сацуу олон тулгуурт санхүүгийн тогтолцоо бүрдүүлэхэд ач холбогдолтой аж.
Бэлтгэсэн: Б.Сонор