“Дэлхийн номын өдөр” 2019 он
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 1995 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ өдөр дэлхийн 100 гаруй улсад зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчилдаг. Үүний хүрээнд энэ сарын 18-24-нд “Эрдэм номын чуулган-2023” аяныг Шинжлэх ухааны академи, Үндэсний номын сантай хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байна. Шинэ ном хандивлах, танилцуулах аянаар ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс судалгаа шинжилгээний 700 гаруй ном хэвлэл, судалгааны бүтээлийг Үндэсний номын сангийн уншлагын сан хөмрөгт хандивлажээ. Мөн энэ сарын 24-нд номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Дэлхийн номын өдөрт зориулан “Интерном”-ын бүх салбар “2+1” урамшуулал зарласан юм. Энэ өдөр уншигч та хоёр ном аваад, гурав дахь номоо бэлгэнд авах боломжтой аж.
"Дэлхийн номын өдөр" 2019 он
“Дэлхийн номын өдөр” 2019 он