Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтан Хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудын санаачилсан нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн контент, сургалтын талаарх мэдээллийг сонслоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы хүүхдийг ивээх сан, Гүүд нэйборс ОУБ, Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.
Оролцогч байгууллагууд өөрсдийн туршлага, цаашид хэрэгжүүлэх нөлөөллийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, олон нийтэд чиглэсэн ижил төстэй нөлөөллийн ажлуудаа уялдуулах, хэрэгжүүлж буй аян арга хэмжээний уялдаа холбоог хангах чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн "Найз байя" үндэсний аяныг зохион байгуулах ажлын хэсэг Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж аяны хүрээнд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, олон нийтэд түгээх контентийн саналыг хүүхдүүдэд танилцуулж, санал авлаа. Яамны зүгээс хүүхдэд чиглэсэн арга хэмжээ бүрийг хүүхдийн оролцоонд түшиглэсэн байдлаар зохион байгуулж санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.