Хилийн цэргийн 0306 дугаар анги буюу бидний ярьж заншсанаар Мэнэнгийн отряд хэмээх төв суурин газраас алслагдсан тус анги дэргэдээ Дорнод аймгийн Матад сумын харьяа бага сургууль нээн хичээллүүлж 2 дахь жилдээ эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Тус бага сургууль нээгдсэнээр Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилчдийн хүүхдүүд 1-5 дугаар ангиа эцэг эхийн дэргэд сурах боломж бүрдсэн гэдгээрээ онцлог юм. Ийнхүү бяцхан хилчид эрдмийн их далайгаар аялж аав, ээждээ уншиж бичиж сурснаа тайлагнан, өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж эрдмийн баяраа тэмдэглэлээ. Бяцхан сурагчдадаа цаашдын сурлагад нь амжилт хүсье.