Өнгөрсөн 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч зээл авсан суралцагчдаас гадаадад сурсан 230 иргэн гэрээний үүргээ биелүүлээгүй аж. Цаашид зээлдэгчдэд ижил тэгш боломж олгохоо Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцолсон. Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох аж. Улмаар энэ шийдлээ Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлэх нь.
2023 оны байдлаар