АНУ-ынэдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалж Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор алтны ханш 2022 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ. Мөн ам.долларын индекс сүүлийн хоёр орчим сарынхаа доод түвшинд хүрсэн нь шар металлын үнэд нөлөөлсөн тухай “Reuters” дамжуулав. АНУ-д шинээр бий болсон ажлын байрны үзүүлэлтийг өнөөдөр танилцуулах бөгөөд зах зээлд оролцогчид анхааралтай ажиглаж байгаа аж. Унциалтны спот ханш өчигдөр 2020.3 ам.доллартой тэнцсэн юм. Сонирхуулахад, ирэх жилийн гуравдугаар сарын эцэс гэхэд алтны үнэ түүхэндээд түвшиндээ хүрч, унци нь 2200 “ногоон”-той дүйнэ хэмээн UBS таамаглажээ. Трейдерүүдийн төсөөлснөөр АНУ бодлогын хүүгээ нэмж буйгаа ирэх тавдугаар сард зогсоох магадлал 60 хувь гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор