“Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуул ганыг өчигдөр зохион байгуулж, 800 га руй төлөөлөл оролцлоо. Газар тариалангийн салбарт шийдвэрлэх ёстой олон асуудал бийг онцгойлон анхаарч, 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж буй бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлжээ. Тухайлбал, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын, Тариалангийн даатгалын, Ургамлын шинэ сор тыг хамгаалах олон улсын холбооны конвенц батлах тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Мөн салбарын тэргүүлэх мэргэжлээр их, дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах, хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрх лэхэд дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах, залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүү лэх зэрэгт анхаарахыг дээрх салб дуулгав. Чуулганы үеэр ХААИС-ийн Агроэколо гийн сургуулийн багш, доктор Т.Насанжаргал “Хүнсний ногоо, жимс, жимсгэнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад хүлэмжийн аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх нь түлхэц болно” гэж байлаа. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаан буудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, 351 мянган га-д уринш боловсруулахаар төлөв лөжээ. 2023 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан хэрэгцээт улаан буудайн 30 хүртэлх хувь буюу 100 мянган тонныг улс худалдан авч, стратегийн нөөц бүрдүүлэхээр шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн аж.
Бэлтгэсэн Б.Сонор