Хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-нээс өмнө зарлан хуралдуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрээ гарган, СЗХ болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх ёстой байжээ. Үүний дагуу өчигдрийн байдлаар 177 компани ээлжит хурлаа хийхтухай мэдэгдэл СЗХ-нд ирүүлсэн байна. Харин хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах мэдээлэл ирүүлээгүй компаниудын ТУЗ эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэн, журмын бус ажиллаж буйг илэрхийлэх шалтгаан болохыг СЗХ-ноос анхаарууллаа. Нөгөөтээгүүр хувьцаа эзэмшигчид хуралдаа оролцон, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ биелүүлэх хэрэгтэйг дээрх хорооноос зөвлөсөнюм.