АНУ-д Элчин сайдаар сууж байсан Цинь Ган Хятадын Гадаад хэргийн сайдын албыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наас хашиж эхэллээ. Тэрбээр 2018-2021 онд энэ яамны орлогч сайдаар ажиллаж байсан юм. Их сургууль төгсөөд Бээжинд дэх гадаадын дипломат байгууллагуудад үйлчлэх товчоонд ажилд орсон аж. Улмаар 1992 онд Гадаад хэргийн яаманд шилжиж атташе, Өрнөд Европын асуудал эрхэлсэн департаментад гуравдугаар нарийн бичгийн дарга зэрэг ажил хийж байв. 1995-2005 онд Британи дахь БНХАУ-ын ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр, 2005-2010 онд Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн газрын орлогч захирал, яамны албан ёсны төлөөлөгчөөр ажилласан байна. 2011 оныесдүгээр сараас Британид Хятадын Элчин сайдаар түр ажиллаад, оны эцсээр эх орондоо ирж яамныхаа хэвлэл мэдээллийн департаментийн захирлын албанд томилогджээ. 2014-2017 онд протоколын департаментийн захирал, 2017-2018 онд сайдын зөвлөх, 2018 оны есдүгээр сараас орлогч сайдаар ажиллав. 2021 оны долдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогджээ.
Цинь Ган 1966 оны гуравдугаар сард Хэбэй мужийн Хуайлай гацаанд төрсөн байна. Ажлын гараа гаа 1988 оноос эхэлж, 1986 онд Коммунист намд элсэн, Олон улсын харилцааны их сургуулийн олон улсын бодлогын ангийг төгсжээ. Сургууль төгссөнөөсөө хойш Хятадын гадаад бодлогын салбарт дагнан ажилласны зэрэгцээ 2014-2018 онд Ерөнхийлөгч Си Зиньпиний итгэмжлэгдсэн туслахын үүрэг гүйцэтгэж байсаннь түүнийг өнөөгийн албанд томилогдоход ихээхэн нөлөөлсөн нь эргэлзээгүй.
Цинь Ган Өрнөдийн орнуудтай харилцах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан томоохон мэргэжилтэн гэгддэг. Тайванийн асуудлаар тэрбээр Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг Вашингтон хүндэтгэж хандах нь хоёрорныхарилцааны үндэс гэсэн байр суурьтай байдагаж. “Орост зэвсэг нийлүүлэхгүй байхыг БНХАУ-аас АНУ шаарддаг хэрнээ өөрөө зэвсгээТайваньд өгөөд удаж байгаагийн учрыг бид ойлгодоггүй” хэмээн Цинь Ган Бүх Хятадын ардын төлөөгчдийн их хурлын чуулгантай хол богдуулж хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байдаг. “Украины тухайд болохоор тусгаар тогтнол, нутагдэвс гэрийн бүрэн байдлыг хүндэтгэх талаар ярьдаг хэрнээТайвань, Хятадтай холбогдоод ирэхээр угасуудлыг тэс хөндлөн болгодог нь ямар учиртай юм бэ” хэмээн тэрбээр онцолжээ. “Тайванийн асуудлыг Хятадын эрх баригчид “улаан шугам” гэж үздэг учраас түүнийг зохицуулахад Вашингтон хөндлөнгөөс оролцохыг оролдохгүй байх ёстой. Тайванийн асуудал манай улсын онцгой ашиг сонирхлыг хөндөж байдаг юм. Энэ“улаан шугам”-ыг давж гишгэж болохгүй” гэж Цинь Ган нэмж хэлсэн байна.
Тэрбээр “Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөөх БНХАУ, Хятадын ард түмний шийдвэр төгс хандлагыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй. Хэрэв Тайванийн хойгийг энх амгалан байлгахыг АНУ үнэхээр эрмэлзэж байгаа бол Хятадыг тогтоон барихын тулд Тайбэйг ашигладгаа болих ёстой” гэж анхааруулжээ.
Хятад дахь иргэний дайнд ялагдсан Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы үлдэгдэл хүч зугтаж очсон 1949 оноос Тайвань өөрийн гэсэн засаг захиргаатай байж ирсэн юм. Тэр цагаас коммунистууд засгийн эрхэд гарах хүртэл оршин тогтносон урьдын Бүгд Найрамдах Хятад Улсын далбаа болон бусад бэлгэдлийн зүйлийг Тайбэй хэрэглэж буй. Орос болон ихэнх улс дэмжиж байгаа Хятадын албан ёсны байр сууриар бол Тайвань нь БНХАУ-ын нэг муж билээ.
Цинь Ган Гадаад хэргийн сайд болоод олны өмнө анх хэлсэн үгэндээ Вашингтон бодлогоо өөрчлөхгүй бол АНУ-тай зөрчилдөх, тэмцэлдэх нь зайлшгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ удаад Вашингтоны бодлогы гхатуухан шүүмжилжээ. Агаарын бөмбөлөгтэй холбоотой үүссэн хэрэг явдлыг онцгой нөхцөл байдалд тохиолдсон “огт санамсаргүй осол” гэж нэрлээд, АНУ олон улсын эрхийн үзэл санаа, олон улсын зарчмыг зөрчиж, буруутай үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн юм. “АНУ-ын агаарын орон зайд бөмбөлөг орж ирсэн нь тусгаар тогтнол хийгээд олон улсын эрх зүйгилт зөрчсөн явдал. Уг бөмбөлөг тагнуулын мэдээлэл цуглуулах чадалтай байсан” гэж өндөр албаны хүнээс эш татан Төрийн департамент мэдэгдэж байсныг эргэн сануулъя. “Өрсөлдөөнд Хятадыг ялж гарахыг эрмэлзсэнээс биш, зөрчил тэмцэл хийхийг хичээгээгүй” гэж АНУ баталдаг. Үнэн хэрэгтээ бол “өрсөлдөөн” гээч нь Хятадыг бүхий л талаар тогтоон барьж, дарамт шахалт үзүүлнэгэсэн үг.
Олимпын тоглолтод хоёр тамирчин тэмцэлдэж байлаа гэхэд нэгнь ялахын тулд нөгөөгөө гэмтээвэл энэчинь шударга өрсөлдөөн биш, хорон санаат үйлдэл болно шүү дээ” гэж Хятадын Гадаад хэргийнсайд Цинь Ган мэдэгдэж байв. Сайдын энэширүүхэн мэдэгдэл Вашингтон, Бээжингийн хоорондын харилцааны үүднээс авч үзвэл юу гэсэн үгболох хийгээд Украин дахь дайнд хэрхэн нөлөөлөх талаар “Америкийн дуу хоолой” радио шинжээчидтэй ярилцжээ. Чикагогийн их сургуулийн профессор, орчин цагийн Хятадын түүх судлаач Кеннет Померанц “Украины хувьд баримталж буй бодлогоо АНУ ойрын ирээдүйд өөрчлөхгүй. Хятадад таалагдахгүй гэдгийг мэдсэн хэрнээл Украиныг Америк дэмжинэ. Энэч юуг ч өөрчлөхгүй. Харин Хятад тодорхой алхам хийж, тухайлбал, Орост зэвсэг худалдвал энэнь бодитой төвөгучруулна. АНУ-ыг бодлогоо өөрчлөхөд хүргэх үү гэдэг талаар би хэлж мэдэхгүй байна. Хоёр улсын харилцаа түгшүүртэй байгаа энэ цаг үед Хятадын Гадаад хэргийн сайд хатуухан байр суурьтай байх нь аргагүй. Хэтдээ байдлыг зөөлрүүлэх алхам хэн нэг нь хийж таарна. Цагуурын өөрчлөлтөөс авхуулаад кибер аюулгүй байдал болон бусад асуудлыг шийдэх олон салбар тэдний таагүй байдалд нөлөөлөх учраас Америк, Хятадын хоорондын харилцаа сайн байх хэрэгтэй юм” хэмээжээ.
“Хятадын шинэ сайдын үгийг хатуу, чанга гэж хэлж болно. Оростой тогтоосон стратегийн харилцааны тухай Хятад ч саяхан ийм мэдэгдэл хийж л байсан. Энэ нь улс төр, эдийн засгийн асуудлыг хөндсөн стандарт үгхэллэг. Түүнийг Украинд дайн эхлэхээс өмнө хэрэглэж байсан, одоо ч хэрэглэж л буй. Украины асуудлаар л гэхэд Орост Хятад туслах уу, ялангуяа цэргийн тусламж үзүүлэх боловуу. Путиний түрэмгийлэлд илэрхий цэргийн, түүгээр ч барахгүй Хятадыг хардаад байсан нууц тусламж үзүүлэхээ тус улс одоогоор түдгэлзээд байна. Жишээнь, байлдааны дрон. Цэрэг, байлдааны тусламж Хятад үзүүлж магадгүйг Гадаад хэргийн сайдын хэлсэн үг гэрчлээд байна бус уу. Хоригийг давж гарахад нь тус дэм болох зорилгоор цэргийн юм уу, эдийн засгийн тусламж Орост үзүүлж буй Хятадын тодорхой компаниудын эсрэг АНУ хоригтавьж. Хятад ойрын долоо хоног, саруудад ямар тодорхой алхам хийхийг, юу болохыг нь харж л байя” гэж улс төр судлаач, улс төрийн шинжээч профессор Скотт Лукас нэмж хэлсэн байна.
Америкийн ажил хэрэгч хүрээллийн төлөөлөлтэй Бээжинд уулзахдаа БНХАУ, АНУ-ын харилцааг нэлээд чухал хоёр талын үйл ажиллагаа гэж Цинь Ган хэллээ. “Хятад, Америкийн харилцаа зүй зохистой болчихвол дэлхий хожно, эсрэг тохиолдолд хохирно” гэж хэлснийг Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба уламжлав. Түүний зэрэгцээ Хятадыг тогтоон барих, шахалт үзүүлэхдээ хорон санаат арга хэрэглэхээ зогсоож, өнөөгийн бэрхшээлийг гэтлэх, эрүүл, тогтвортой замд нь оруулахын тулд хоёр талын харилцааг чиглүүлэхээр Бээжинтэй хамтран ажиллана гэдэгт Вашингтонд итгэж буйгаа Цинь Ган илэрхийлсэн юм. Түүнчлэн дэлхий дахины, түүний дотор АНУ-ын компаниудын ажил хэрэгч орчныг нь сайжруулахад БНХАУ бэлэн байгааг бас тэмдэглэсэн. АНУ-тай эрүүл, тогтвортой, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд Бээжингийн хандлага өөрчлөгдөөгүйг тэр бас онцолжээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант