Лоран, Грасье хоёрыг 2015 оны наймдугаар сарын сүүлчээр баривчлав. Францын энэ хоёр сэтгүүлчийг Парисын нэг зочид буудлаас гарч байхад нь цагдаа нар хүрч ирээд хамт явахыг хүсжээ. Тэр хоёрыг нэгжихэд тус бүр нь 40 мянган евро бүхий хоёр дугтуй олдсон байна. Энэ нь Марокко улсын хааны талаар нэлээд зохисгүй мэдээлэлтэй шинэ номыг хэвлүүлэхгүй, олон түмэнд хүргэхгүй байхаар тохирсны хариуд сэтгүүлчдийн авсан урьдчилгаа аж.
Зочид буудлын зоогийн газарт тэд Мароккогийн хаан VI Мухаммедийн төлөөний хүмүүстэй уулзсан юм байж. Уулзалтын үед Лоран, Грасье нар хоёр сая евро авч хааны тухай номоо хэвлүүлэхгүй байхаар амлаж, баримт бичигт гарын үсэг зурсан гэнэ. Тэгээд урьдчилгаа мөнгөө авч. Тэрхоёрыг баривчлаад цагдаагийн хэсэг дээр нэг хоног шахам байлгаж, авлига авсан гэж буруутгаад барьцаагаар суллажявуулжээ. Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэрсийг 2009 оны долдугаар сарын дугаартаа нийтэлсэн нь шуугиан тарив. Хаадын нэрсийн дотор Мароккогийн хаан VI Мухаммед 2.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөр долдугаарт орсон байлаа. “Тэрбээр нефть, хий бялхажбайдаг Катар, Кувейтийн бэл зузаантай өрсөлдөгчдийнхөө өмнө гишгэсэн байна” гэсэн үгээр “Хаан-Араатан” номын тэргүүн бүлэг эхэлжээ.
Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэрсийг 2009 оны долдугаар сарын дугаартаа нийтэлсэн нь шуугиан тарив. Хаадын нэрсийн дотор Мароккогийн хаан VI Мухаммед 2.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөр долдугаарт орсон байлаа. “Тэрбээр нефть, хий бялхажбайдаг Катар, Кувейтийн бэл зузаантай өрсөлдөгчдийнхөө өмнө гишгэсэн байна” гэсэн үгээр “Хаан-Араатан” номын тэргүүн бүлэг эхэлжээ.
Үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлчдийн хамтарч ажилладаг “Сей” гэдэг хэвлэл тэдэнтэй тогтоосон “итгэлцлийн харилцаагаа” цуцалснаа зарлаж, 2016 онд номыг нь хэвлэхээр төлөвлөж байснаасаа татгалзав. Хариуд нь Лоран мэдэгдэл хийж, номыг нь хэвлээд өгөх газар олдоно гэжхэлжээ. Түүнчлэн “VI Мухаммедийг шинээр мөрдөж, түүнийг сүйрүүлжч болох юм” гэж онцолсон байна.
Гэтэл Мароккогийн хааны нэр хүндийг нь энэ ном унагана гэдэгт өмгөөлөгч Эрик Дюпон-Моретти эргэлзэж, Лоран, Грасье хоёр хааныг мөрдөж мөшгөөд шуугиан тарих юм юу ч олохгүй, “ярих юм огт байхгүй” гэж үзэж байлаа. Гэхдээ л болсон явдлыг тун түгшүүртэй дохио гэж үзсэн аж. “Энэ бол үүргээ гүйцэтгэж байгаа Төрийн тэргүүнийг сэтгүүлч айлгаж, сүрдүүлэхийг оролдсон анхны тохиолдол” хэмээн өмгөөлөгч тэмдэглэжээ. Сэтгүүлчид болохоор өөрсдийн үйл ажиллагаанд айлгаж, сүрдүүлэх зорилго ерөөс үгүй гэдэгт эргэлзэхгүй байв. Лораны хэлснээр VI Мухаммедийн тухай номыг нууц, далд үлдээхийн тулд хааны нэрийн өмнөөс сэтгүүлчидтэй уулзаж мөнгө санал болгосон Мароккогийн хуульч Хишам Нациригаас бүх юм эхэлсэн гэнэ. “Бидэнд уламжилсан санал нь миний ажилтай холбоотой хувийн тохироо гэж би бодсон” хэмээн сэтгүүлч өөрийгөө зөвтгөсөн аж. Ёс суртахууны үүднээс буруу юм хийснээ хүлээсэн ч Грасье өөрсдийгөө хууль зөрчсөн гэжүзэхгүй байв. Номоо орхихгүй, тэгэхдээ мөнгийг нь авчихвал амьдрал маань өөрчлөгдөнө гэжтэр үед би бодсон” хэмээн тэр эмэгтэй дурсжээ.
Лоран, Грасье хоёр олон улсын амьдралаар дагнан бичдэг Францдаа нэртэй сэтгүүлчид юм. Лоран эхлээд “Радио Франс”-д ажиллаж, Ойрхи Дорнод дахь цэрэг, дайны үйл явдлыг, түүний дотор 1973 оны Араб-Израилын, 1982 оны Ливийн дайныг сурвалжилж байв. Хэдэн жил өнгөрөхөд “Le Figaro” сонинд очиж гол сурвалжлагч нь болсон байна. Тэрбээр Ливийн хувьсгалч Муаммар Каддафи, Иракийн Ерөнхийлөгч асан Саддам Хусейн, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган нарын олон томоохон улстөрчтэй уулзаж, ярилцаж байжээ. 2000-аад онд сэтгүүл зүйн эрэн сурвалжлах төрлөөр ажиллах болов. Хусейн болон бен Ладений гэр бүлд Америкийн удирдагчид хэрхэн хандаж байсан, нефть олборлож арилждаг орнуудын хэрэглэдэг арга мэх, худал хуурмаг явдлын талаар хэд хэдэн ном бичсэн аж. Умард Африкийн орнуудын тухай цуврал өгүүлэл нь хэвлэлд гарснаар Грасье алдар нэртэй болсон. Францынхаа сэтгүүлч Николас Ботой хамтран Марокко дахь авлига, Тунист албан тушаалд ах, дүү, төрөл саднаа томилдог завхралын талаар ном бичжээ. Түүний сүүлийн бүтээлүүдийнх нь дотор 2007 онд Францын улстөрч Николя Саркозийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааг Ливи улс санхүүжүүлсэн хийгээд, Францын зэвсгийг Ливанд худалдсан тухай бичсэн нь орсон аж.
Сэтгүүлчид буруутай болохыг нотолж, хаанаа хамгаалахын тулд гурван уулзалтын цахим бичлэгийг мөрдөн байцаагчид үзүүлсэн аж. Гурван сая евро нэхсэн анхны уулзалтын талаар тэр бичлэгт байлгүй яах вэ дээ. Лоран болон түүний өмгөөлөгч уг бичлэгийг хуурамч, зохиомол зүйл хэмээн мэдэгдэв. Гэвч Парисын шүүх үүнийг нь хүлээж авсангүй, прокурор ч бичлэгийг засварлаж, өөрчилсөн гэх ямар ч нотолгоо байхгүй гэжүзлээ. “Намайг амраад ирэхэд Хишам Нациритай танилцлаа, номоо хэвлүүлэхгүй бол гурван сая евро өгөхөөр тэр надад санал тавилаа гэж Эрик Лоран надад хэлсэн” гэж“Le Parisien” сонины сурвалжлагчтай ярилцахдаа Грасье дурссан байна.
Лоран, Грасье хоёрыг Марокко гэдэг улс, тэнд болж буй үйл явдал нэгтгэжээ. VI Мухаммедийн эцэг, Мароккогийн хаан асан II Хасантай Лоран хувийн танил байж. 1993 онд хэвлэгдсэн “II Хассан: Хааны дуртгал” номоо Лоран хийсэн ярилцлагадаа үндэслэн бүтээсэн байна. Грасье ч Мароккогийн “The weekly journal” гэдэг сөрөг байр суурьтай томоохон сонинд хэсэг хугацаанд ажиллажээ. Уг сониныг хожим эрх баригчид нь хаасан байдаг. 2009 онд “Forbes” сэтгүүл хамгийн баян хаадын нэрсийн жагсаалтад Мароккогийн эрх баригчийг оруулснаас хойш сэтгүүлчид түүний мөрийг мөшгөж эхэлжээ. Олон сая марокко хүн ядуу зүдүү амьдарч байхад улсын нь эзэн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлсэн нь Лоран, Грасье хоёрын анхаарлыг татсан аж. 2012 онд уншигчдын гарточсон “Хаан-Араатан” гэдэг ном тэдний хамтын хөдөлмөрийн үр дүн болжээ. VI Мухаммедийн ханадаггүй шуналтай бодлогын үнэн байдлыг илчлэх ажлаа сэтгүүлчид ганц номоор хязаарлахгүйгээр шийдэж, хоёр дахь бүтээлээ хийхээр “Сей” хэвлэлийн газартай гэрээ байгуулав. Нэг таамгаар чухам энэ бүтээл айлгаж, сүрдүүлэх зэвсэг болсон гэнэ. Уг номд хааны гэр бүлийн тансаг амьдрал, зөрчил тэмцлийн тухай өгүүлжээ. Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэрсийг 2009 оны долдугаар сарын дугаартаа нийтэлсэн нь шуугиан тарив. Хаадын нэрсийн дотор Мароккогийн хаан VI Мухаммед 2.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөр долдугаарт орсон байлаа. “Тэрбээр нефть, хий бялхажбайдаг Катар, Кувейтийн бэл зузаантай өрсөлдөгчдийнхөө өмнө гишгэсэн байна” гэсэн үгээр “Хаан-Араатан” номын тэргүүн бүлэг эхэлжээ.
Энэ номоо бичихийн өмнө Лоран, Грасье нар хааны ордонд ойр хүмүүс, VI Мухаммедтэй танил улстөрчид зэрэг янз бүрийн эх сурвалжтай хэдэн сар ярилцсан аж. Түүнчлэн Төрийн тэргүүний санхүү, хөдөөаж ахуйболон бусад салбар дахь хууль бус ажиллагааг мэдэх шинжээчидтэй ч уулзжээ. Нийт 40 гаруй хүн байв. Эрх барьсан есөн жилдээ Мароккогийн хаан эдийн засгийн голлох секторуудыг өөрийн болгож, улсынхаа санхүү, ажүйлдвэр, хөдөөаж ахуйнтомоохон байгууллагуудыг толгойлох болсон гэнэ. Түүний сарын цалин 2009 онд 40 мянга гаруй ам.доллар байсан нь тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч 33 мянга, Францын Төрийн тэргүүн 29 мянган “ногоон” авч байснаас даваад явчихсан үзүүлэлтюм. Мароккогийн хаан нь улсынхаа банкны гол эзэн, газар тариалан, экспорт, эрчим хүчний бизнесийг хяналтдаа байлгаж байжээ.
VI Мухаммед 1999 онд хаан ширээнд суухдаа ядууралтай тэмцэнэ гэж амлаж байснаас түүнийг “Ядуучуудын хаан” хэмээн нэрлэсэн аж. Харамсалтай нь, энэ чиглэлээр тэр хаан юу ч хийсэнгүй. 1998-1999 онд Марокко улсад ядуурлын түвшин 19 хувь байсан бол 2007-2008 онд энэ үзүүлэлт багахан доошилж18.1 хувь болжээ. Эх сурвалжуудаас Лоран, Грасье хоёрын олжавсан баримтууд дунд хааны мэдэлд 12 ордон байдаг тухай мэдээлэл бий. VI Мухаммед хаан тэднийхээ ердөө дөрөвт нь л тухалдаг ч түүнийг өдөр, шөнийн алинд нь ч хүлээж авахад бэлтгэж бусад ордонд нь олон хүн ажилладаг байж. Тэдний ажлын хөлсөнд жил бүр улсын төсвөөс 70 сая ам.доллар зарцуулна. Түүнээс гадна Мароккогийн хаан тансаг зэрэглэлийн машинд их дуртай, цуглуулгад нь “Maybach”, “Aston Martin”, “Ferrari” байдаг. Бас үнэтэй хувцсанд гар татахгүй. Хувцасны өлгүүрт нь Лондоныоёдолчноор хийлгэсэн, лама гөрөөсний арьсан пальто ч бий. Үнэ нь 35 мянган фунт стерлинг. Францын сэтгүүлчдийн ийм үйл ажиллагаанд тэр даруйд нь хариу үзүүлж, тэднийг Мароккод хөл тавихыг нь “Хаан-Араатан” хориглож орхив. Мароккогийн Харилцаа, холбооны яамны өндөр албаны хүн уг номыг “гүтгэлгийн шинжчанартай, нотлох баримтгүй бүтээл” гэж нэрлэжээ.
2015 оны долдугаар сарын 23-нд VI Мухаммедийн Тамгын газар луу утасдаж хааны тухай ном хэвлэгдэхэд бэлэн болсныг мэдээлж, зарим зүйл тодруулахыг хүссэн гэжЛоран ярьсан байна. Маргааш нь Нацири түүнтэй холбогдож, наймдугаар сарын 11-нд Парисын нэгэн зочид буудалд уулзахыг санал болгожээ. Товлосон хугацаандаа уулзахдаа Лоран, Грасье хоёрын шинэ бүтээл нь “хэвлэгдээсэй гэж хааны гэр бүл хүсэхгүй байгаа шүү” гэдгийг Нацири хэлсэнгэнэ. Номоо хэвлүүлэхээс бичгээр татгалзвал хариуд нь шагнал урамшуулал өгөхийг бодолцоорой гэсэн агуулгатай зүйл Нацири хэлэхээр нь “Гурван сая евро өгвөл номоо хэвлүүлэхгүй байж болох юм” гэж хэлснээ Лоран ярьсан байдаг. Түүний хүлээн зөвшөөрснөөр гэр бүлд нь мөнгөний хэрэгцээ байжээ. Гэргий нь хорт хавдар өвчтэй, тэр нь дөрөвдүгээр шатандаа орчихсон, эмчлүүлэхэд ихээхэн мөнгө шаардлагатай байсан аж. Наймдугаар сарын 21-нд Нацири тэр хоёр дахин уулзав. Зургаан хоногийн дараа гурав дахиа уулзахад Грасье оролцсон байна.
Ярилцаад мөнгөний хэмжээг хоёр сая евро болгож багасгав. Ингээд сэтгүүлчид гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа мөнгөө аваад явж байхдаа баригджээ. Өөр нэг таамаглал нь Мароккогийн хааныг хамгаалсан агуулгатай. Долдугаар сарын 23-нд уулзах үеэр Лоран анх мөнгөний асуудлыг хөндсөн гэж өмгөөлөгч Дюпон-Моретти нотолдог. Түүний хэлснээр бол Мухаммед хааны үйл ажиллагааг мөрдөж мөшгөсөн талаарх мэдээллийг олны сонорт хүргэхгүй гэж Лоран амлаад, хариуд нь гурван сая евро шаардсан байна. Үүний дараа хааны төлөөний хүмүүс энэ яриа хөөрөөнийхөө талаар цагдаа нарт дуулгаж, улмаар удаах хоёр уулзалтыг хууль сахиулагчид ажиглаж байжээ. Сэтгүүлчид буруутай болохыг нотолж, хаанаа хамгаалахын тулд гурван уулзалтын цахим бичлэгийг мөрдөн байцаагчид үзүүлсэн аж. Гурван сая евро нэхсэн анхны уулзалтын талаар тэр бичлэгт байлгүй яах вэ дээ. Лоран болон түүний өмгөөлөгч уг бичлэгийг хуурамч, зохиомол зүйл хэмээн мэдэгдэв. Гэвч Парисын шүүх үүнийг нь хүлээж авсангүй, прокурор ч бичлэгийг засварлаж, өөрчилсөн гэх ямар ч нотолгоо байхгүй гэжүзлээ. “Намайг амраад ирэхэд Хишам Нациритай танилцлаа, номоо хэвлүүлэхгүй бол гурван сая евро өгөхөөр тэр надад санал тавилаа гэж Эрик Лоран надад хэлсэн” гэж“Le Parisien” сонины сурвалжлагчтай ярилцахдаа Грасье дурссан байна.
VI Мухаммедийн үйл ажиллагааг илчилсэн хоёр дахь номоо хэвлүүлээгүйн төлөө гурван сая евро шаардсанаа хүлээсэн Лораны өмнөх мэдүүлэгтэй энэ нь зөрж байлаа. Грасье болохоор мөнгө өгөх санал хааны ордноос гарсан гэж Лоран надад хэлсэн гэж зүтгээд байдаг.
Нацири шаардаад байснаас гурав дахь удаагаа уулзахыг зөвшөөрсөн гэж Грасье ярьсан аж. Мөнгөний тохиролцоог Грасье олигтой юм биш гэсэн бодолтой байж. Түүгээр ч барахгүй өөрсдийг нь мөнгөөр худалдаж авахыг хааны хүмүүс оролдсоныг номынхоо эхний бүлэгт оруулахаар төлөвлөж байжээ. Грасье цааш нь ярихдаа, Нациритай хийсэн уулзалт хэдэн цаг үргэлжилсэн бөгөөд энэ хооронд хуульч хэн нэгэнтэй зөвлөлдөхөөр хэд хэдэн удаа өрөөнөөс гарсан гэсэн байна. Тэгээд хоёр дахь номдоо ашигласан баримтуудаа Нацирид үзүүлэхээс Лоран татгалзаж байж мөнгөний хэмжээг хоёр сая болгож бууруулжээ. Мэдээллийн эх сурвалжийн нэрээ илчлэхийг хуульч шаардсан ч сэтгүүлчид бас татгалзсан аж.
Эцэст нь хэлэхэд, прокурор Тьерри Валлагийн тэмдэглэснээр хэрэв мөнгө өгөхийг Мароккогийн хааны хүмүүс эхэлж санал болгосон нь тогтоогдвол сэтгүүлчдийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг хүчингүй болно. Мөнгөний тухай яриаг сэтгүүлчид сэдсэн бол тэд шоронд сууна.
Бэлтгэсэн: Р.Жаргалант