Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хомсдолтой байгаа сувилагч, сургуулийн өмнөх боловсролын багш, технологи, дуу хөгжим,биеийн тамир гэсэн дөрөвхөн мэргэжлийн босго оноо 440. Өнгөрсөн жилийн босго. Бусдыг нь нэмлээ" хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн Газар эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад чиглэсэн бодлого барьж эхэллээ.
Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд эрэлттэй буюу сувилагч, СӨБ-ийн багш 400, Биеийн тамир, дүрслэх урлаг, дизайн технологийн багшийн мэргэжлээр их дээд сургууль элсэхэд шалгалтын босго оноо 440 байхад хангалттай гэнэ. Мөн зураг зүйн багш мэргэжлээр их, дээд сургуульд элсэгчдэд босго оноог 400-440 байхаар тогтоожээ.