Түүхий эдийн “Эмээлт” захад өчигдөр кг ноолуур дунджаар 140 000 төгрөгийн үнэтэй байсныг ХХААХҮЯ-ны “Малчин лавлах-109” цахим хуудсанд мэдээлжээ. Тодруулбал, баруун болон төвийн аймгуудын ноолуурыг кг-ыг нь130 000, зүүн аймгуудынхыг 150 000 орчим төгрөгөөр худалдан авч буй аж. Харин Сүхбаатар, Хэнтий аймагт нэг кг ноолуурыг өчигдөр 150 000- 155 000 төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Цаашид эдгээр аймагт ноолуурын ханш нэмэгдэх төлөвтэйг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дурджээ. Учир ньэл аймгуудад өвөлжилт хүндэрч, мал их хорогдсон учраас чанартай, цагаан ноолуурын нийлүүлэлт өмнөх жилүүдийнхээс багасах магадлалтай юм байна. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн өдийд буюу гуравдугаар сарын дундуур Улаанбаатарт кг ноолуур дунджаар 130 000, зүүн аймгуудад 140 000 орчим төгрөгийн ханштай байжээ. Манай улс сүүлийн таван жилд жил бүр 27 сая гаруй ямаанаас 10 000 орчим тонн ноолуур бэлтгэн, 14-17 хувиар ньбэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үлдсэнийг ньугааж, самнан экспортолсон аж.