Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад орууллаа. Энэхүү заалны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон 105 дугаар сургуулийн удирдлага, багш сурагчид оролцсон юм.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105-р сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо.