Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, энэчиглэлээр зөвлөгөө өгөх www.myfuture.mn цахим хуудас нээснээ Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээлэв.
Сурагчид тус цахим хуудсанд бүртгүүлснээр сонирхол, ур чадвар, ажиллах арга барилаа тодорхойлж сурах боломжтой аж. Түүнчлэн суралцах төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх гэнэ. Мөн сонирхлынхоо дагуу мэргэжлээсонгоход нь сурагчдад туслах зорилготой юм байна. Уг цахим хуудас нь сурагчдын сонирхсон мэргэжлүүдийн онцлогийг танилцуулахын зэрэгцээтухайн чиглэлээр аль аль сургуульд суралцах боломжтой, үүний тулд ямар шаардлагуудыг хангахыг ч зөвлөх нь.