Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран семинар зохион байгуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өгөв.
Энэхүү семинарын зорилго нь Хүнсний нийлүүлэлтийн тогтвортой, уян хатан сүлжээг бий болгох зорилгоор боловсруулах урт хугацааны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон Хүнсний хангамж, хүртэмж, баталгаат байдал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд институциудын үйл ажиллагааны хийдэл, давхардлыг арилгах юм. Мөн стратеги төлөвлөгөөний зорилтод хүрэхийн тулд засгийн газрын түвшинд хэрэгжүүлж болох оновчтой арга хэмжээ, арга хэрэгсэл хүнсний үндэсний хэмжээний тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх хууль тогтоомж, дүрэм журам, санхүү зээлийн бодлогыг оновчтой болгох талаар гол оролцогч байгууллагуудтай хэлэлцүүлэг хийж төлөвлөгөөнд нарийвчлан тусгах юм.
Мөн
- Хүнсний баталгаат байдлын эрсдэлийн менежмент–Азийн Хөгжлийн Банкны Техник Туслалцааны Төслийн үйл ажиллагаа
- Хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, эмзэг байдалд хийсэн судалгаа
- Хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд хийсэн судалгаа
- Нийлүүлэлтийн сүлжээний урт хугацааны тогтвортой, уян хатан байдлыг хангах, стратеги үйл ажиллагааны төлөвлөгөө
- Хүнсний хангамж, хүртэмж, баталгаат байдал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оролцогч талууд, институциудын үйл ажиллагааны хийдэл зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.