Дэлхийн хамгийн зочломтгой орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү чансааны хувьд “зочломтгой” гэдэг нь иргэдийн найрсаг харилцааг голчлоогүй, харин жуулчдыг визгүй хүлээн авдаг, хилээрээ саадгүй нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог байдлыг харгалздаг аж. “Welcoming сountries rank-2023” гэсэн жагсаалтын эхний 21 байрт бичигдсэн улсуудыг нэгдүгээрт орсноор тооцон, багцлан нэрлэжээ. Тодруулбал, чансааны эхэнд Ангол, Боливи, Бурунди, Камбож, Коморос , Кот-д’Ивуар, Жибути, Этиоп, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Габон, Гвиней, ГвинейБисау, Малави, Мальдив, Микронез, Нигери, Руанда, Сомали, Өмнөд Судан, Зүүн Тимор, Тувалу жагсав. Эдгээр улсад 198 орны иргэд визгүй (ирсэн үедээ виз авах, эсвэл цахим виз олгох замаар) нэвтрэх боломжтой. Сейшелийн арлууд, Суринам, Того, Мавритани, Кабо-Верде, Уганда зэрэг орон хоёрдугаарт оржээ. 197 орныхон дээрх улсуудад визгүй зорчих эрхтэй. Гуравдугаарт бичигдсэн зочломтгой улсаар Доминик, Палау, Мадагаскарыг нэрлэсэн бөгөөд 196 орны иргэдийг визг үй, эсвэл хил дээрээ виз дарж нэвтрүүлдэг аж. Харин хамгийн зочломтгой бус гэсэн орны жагсаалтад Эритрей, Ливи, Бутан багтжээ. Эл чансааны сүүл мушгисан буюу 85 дугаарт эрэмбэлэгдсэн Афганистан, Туркменистан, Хойд Солонгос бүх улсын иргэдээс виз “нэхдэг” юм байна.
Бэлтгэсэн Э.Хана