Түүхий эдийн “Эмээлт” захад өчигдрийн байдлаар үхрийн ширийг 12 000 орчим төгрөгөөр худалдан авч байв. Тэгвэл нэг ийм ширээс гурван кг хуурай коллаген гарган авч, кг-ыг нь дунджаар 250 000 төгрөгөөр борлуулж болох нь. Тодруулбал, Шинжлэх ухааны академийн дэргэдэх Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд үхрийн ширээс коллаген гарган авч, бага хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж. Уг бүтээгдэхүүн нь коллагены найрлагад байвал зохих аминхүчил болон бусад бодисыг агуулсан, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улсын нэр хүнд бүхий бүтээгдэхүүнтэй харьцуулахуйц чанартайг олон удаагийн туршилтаар баталсан байна. Түүнчлэн уг коллаген нь Монголд анхдагч бөгөөд малын гаралтай, үнэ цэн багатай түүхий эдээр өндөр үнэтэй, импортыг орлох бүтээгдэхүүн хийж болохыг судалгаа, туршилтын үр дүнд тогтоожээ . Гэсэн ч их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зогсонги байдалд ороод буй гэнэ. Энэ талаар Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биохимийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор М.Баяржаргал “Арьсны уургийн 90 хувийг бүрдүүлэгч, үе хоорондын гагнаас болдог, эрүүл мэнд, гоо сайхны өндөр ач холбогдолтой коллаген нь дэлхий дахинд эрэлт ихтэй бүтээгдэхүүнд тооцогддог. Шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгтэйгээр манай хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийн хамтарсан гарааны бизнесийн компани үхрийн ширээс коллаген гарган авах туршилтыг амжилттай хийсэн. Цэвэр коллаген мөн, эсэхийг тухайн бүтээгдэхүүн дэх аминхүчлүүдээр тодорхойлдог. Бидний гарган авсан коллаген нь олон удаагийн туршилтаар баталгаажсан, бүх аминхүчлийг багтаасан, стандартын шаардлага хангасан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ туршилтын журмаар гарган авсан бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүй байна. Учир нь хөрөнгө мөнгө алга. Уг нь ШУА дэргэдээ технологийн инкубатор төвтэй. Харамсалтай нь, уг төвийн тоног төхөөрөмжийг 1980-аад онд ашиглалтад оруулсан учраас элэгдэж хуучирсан. Хэрэв бүтээгдэхүүн гаргах тоног төхөөрөмжтэй, эсвэл хамтран ажиллагч байгууллага олж чадвал үйлдвэрлэх боломж бий. Бидэнд сар бүр 100 кг коллаген нийлүүлж өгөөч гэсэн захиалга ирүүлсэн ч гүйцэтгэж чадахгүй байна. ШУА-ийн технологийн инкубатор төвийн тоног төхөөрөмж элэгдсэн, чанарын шаардлага хангахгүйгээс өч төчнөөн хэмжээний түүхий эд муудсан жишээ ч гарсан” гэж ярилаа. Тэгвэл Баянгол дүүргийн иргэн, “Мбюти” компанийн үүсгэн байгуулагч С.Эрдэмтөгс “Манай улсад олдоц ихтэй, үнэ хямд байдаг түүхий эдээр гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор цөөнгүй судалгаа хийж үзсэн. Бизнесийн байгууллага, үйлдвэрлэгч бидний хувьд бэлэн судалгааг практикт нэвтрүүлэх боломжтой. Тухайлбал, манай компани малын гаралтай түүхий эдээр кальци, коллаген, пептид үйлдвэрлэх боломжтой, эсэхийг судалж үзсэн. Гэтэл техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн, зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан гаргасан бүтээл олоогүй. Мөн оюуны өмчийг нь хэрхэн баталгаажуулж, нутагшуулах, хэн ямар оролцоо, үүрэг, эрхтэйгээр бүтээгдэхүүнээ эзэмших, борлуулах, ашгаа хуваах талаарх эрх зүйн зохицуулалтгүй гэхэд болно.
Амьтны гаралтай түүхий эдээс биологийн идэвхт, хуурай бодис гарган авахад шаардлагатай бага оврын уур үүсгэгч болон хатаагч тогоо нийлээд хоёр жилийн өмнө урд хөршид 250 сая төгрөгийн үнэтэй байсан. Дамжлагын тоног төхөөрөмж, савлагч зэрэгтэй иж бүрэн үйлдвэр оруулж ирэхэд хагас тэрбум төгрөгөөс наашгүй юм билээ. Шинжлэх ухааны судалгааны бүтээл, түүнийг хөгжүүлж, бойжуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг цогцоор нь хөгжүүлж, зээл олгож байж үр дүнд хүрэх болов уу” хэмээн өгүүлэв .
Уг бүтээгдэхүүн нь коллагены найрлагад байвал зохих аминхүчил болон бусад бодисыг агуулсан, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улсын нэр хүнд бүхий бүтээгдэх үүнтэй харьцуулахуйц чанартайголон удаагийн туршилтаар баталсан байна. Түүнчлэн уг коллаген нь Монголд анхдагч бөгөөд малын гаралтай, үнэ цэн багатай түүхий эдээр өндөр үнэтэй, импортыг орлох бүтээгдэхүүн хийж болохыг судалгаа, туршилтын үр дүнд тогтоожээ
Өнгөрсөн өвөл манай улс таван сая гаруй үхэр тоолуулсан. Үүний таван хувь буюу жилд 250 000 үхэр төхөөрдөг гэж тооцъё. Тэгвэл ширнийх нь борлуулалтаас одоогийн ханшаар гурван тэрбум гаруй төгрөг олно. Харин нэг ширээс гурван кг хуурай коллаген үйлдвэрлэн борлуулбал хорь дахин илүү орлого олно. Ширээс мөн желатин, цавуу гарган авах бүрэн боломжтой гэдэг. Тэгвэл коллаген хийж эхэл сэн ч их хэмжээгээр үйлдвэрлэхэд хөрөнгө дутмаг байна хэмээн судлаачид ярьж буй юм . Ер нь шинжлэх ухааны ажил, судалгааны бүтээлийн туршилтыг бизнес болгох боломжг үй хэвээр аж. Энэ нь шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд өгдөг төсөв бага, тухайн хүрээлэн нь тоног төхөөрөмж муутайг дээр өгүүлсэн. Эрдэмтэн, судлаачид нь зөвхөн судалгааны ажил хийж, оюуны бүтээл л “үйлдвэрлэсээр” байна. Үүнийг хэрхэн зохицуулах, судалгааны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж, дэмжлэг байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа. Тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож буй. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд энэ онд гэхэд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт өгнө. Мөн гарааны бизнес, инновацын бүтээгдэхүүнийг дэмжин салбарын сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг жил бүр олгож, 50 хүртэлх сая төгрөгөөр урамшуулдаг. Гарааны бизнес эрхлэгч залуус, судлаач зэрэг чиглэлээр шалгаруулдаг. Тиймээс бизнес эрхлэгчид, судлаачдад боломж бий” гэсэн юм.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, гарааны бизнесийг бойжуулна” гэдэг үгийг бид улиг болтлоо сонслоо. Гэтэл өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг импортолсон хэвээр байна. Хэдийгээр салбарын яам болон холбогдох байгууллагууд нь хөнгөлөлттэй зээл, тусламж олгож буй гэх ч үр дүн гартал удах бололтой. Нөгөөтээгүүр, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг ажиллуулж, мэргэжилтн үүдийг цалинжуулж, судалгааны ажилд хөрөнгө төсөвлөөд ч эрдэмтэн, судлаалчдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулсан нь цөөн юм. Малын гаралтай түүхий эдээр бордоо, таван цулын бэлдмэл, биологийн нэмэлт бодис, коллаген зэрэг цөөнгүй бүтээгдэхүүн гаргах туршилт хийн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдүүллээ гэж байгаа ч ахицгүй байна. Товчхон хэлбэл, гарааны бизнесүүд барианд ортлоо удах бололтой.