Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны улсын шилдэг их сургуулиудад ажиллаж буй эрдэмтэй судлаач, докторууд болон докторын зэргээр суралцаж буй Монгол оюутнуудтай ажил хэрэгч өглөөний уулзалт хийв. Уулзалтад Австралийн их сургуулиудад ажиллаж, суралцаж буй 12 доктор, докторант, судлаач оюутнууд оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын явц, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Австралийн тэргүүний их сургуулиудад нарийн мэргэжлээр эрдмийн зэрэг горилж буй оюутнуудын сурлага хөдөлмөрт Л.Энх-Амгалан сайд амжилт хүсээд Австрали Улсад сурч мэдсэн эрдэм мэдлэгээрээ ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.