Монголын залуучуудын холбоо, Монгол, Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран энэ сарын 16-18-нд бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулахаар болжээ. Тус форумд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгч оролцож, манай улсын уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийн бүтээн байгуулалт, төсөлтэй танилцан, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах талаар санал солилцох юм. Цаашид БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор аль аль тал уг уулзалтыг хоёр жил тутам зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн Б.Очгэрэл